Клин энержи ази ХХК-ийн “Цэций” салхин цахилгаан станц төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол

Цэций” салхин цахилгаан станц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт оршдог ба Улаанбаатараас 540 км, Цогтцэций сумын төвөөс зүүн урд зүгт 20 км, хатуу хучилттай орон нутгийн замаас 4.7 км зайд оршино.

“Цэций “салхин станц нь нийт 50МВт хүчин чадалтай, 25 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэх бөгөөд жилд 201.0 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, төвийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор жил бүр дунджаар 172.6 сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Цэций” салхин цахилгаан станц төслөөс байгаль орчинд нөлөөлж болзошгүй гол болон болзошгүй сөрөг нөлөөллийг агаарын чанар, газрын гадарга, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, усан орчин, ургамлан нөмрөг, амьтан гэсэн байгалийн үндсэн бүрэлдэхүүнээр авч үзсэн. Ингэхдээ салхин цахилгаан станцын төслийн үйл ажиллагааны үе шатны үед учрах нөлөөллийг ангилан авч үзсэн ба сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгасан болно.

Захиалагч: КЛИН ЭНЕРЖИ АЗИ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: КЛИН ЭНЕРЖИ АЗИ ХХК
Төслийн онцлог: “Цэций” салхин цахилгаан станц
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол
Хэрэгжүүлэх хугацаа: 2022 оны 05 сар – 2022 оны 12 сар
Хуваалцах