Байгаль орчны зөвлөх Грийнтрендс ХХК

Зөвлөх үйлчилгээ | Нөлөөллийн үнэлгээ | Аутсорсинг 

 

Бид үйлчлүүлэгч, түншүүд, хөрөнгө оруулагчид болон хамтрагч байгууллагууддаа үнэ цэнийг бий болгохын зэрэгцээ, үйл ажиллагааны чанарыг сайжруулах болно.

Бидний тухай

Грийнтрендс ХХК нь Монгол улсын тэргүүлэх байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн нэг юм. Манай байгууллага нь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, хүрээлэн буй орчны шийдэл, менежментийн чиглэлээр туршлагажсан мэргэжилтнүүдийг бүрдүүлж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний давуу тал нь захиалагчийн хэрэгцээнд нийцсэн хамгийн сайн цогц шийдлийг санал болгодогт оршино.

Грийнтрендс ХХК нь 2012 онд байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Ингэхдээ шинэлэг удирдлага, чадварлаг мэргэжилтнүүд бүрдүүлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, гидрогеологи, уул уурхайн нөхөн сэргээлт, дагаж мөрдөх журам, аутсорсингийн үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөө, байгаль орчны суурь судалгаа, эрдэм шинжилгээний ажил, уурхайн зураг төсөл, хаалтын төлөвлөлт зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Байгууллагын үндсэн зарчим

Манай үндсэн зарчим нь үйлчлүүлэгчидтэйгээ хамтарч ажиллахыг суурь болгодог.

  • Үйлчилгээ: Захиалагч, үйлчлүүлэгчдээ нэн тэргүүнд тавьдаг. Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг ойлгохын тулд илүү сайн сонсдог бөгөөд тэдгээр хэрэгцээнд нийцсэн ухаалаг, зардал багатай шийдлүүдийг хүргэдэг.
  • Үнэ цэнэ: Захиалагчийн хүсэлт, үүссэн асуудлыг шийдвэрлэдэг. Бид зардал багатай, үр ашигтай, практик бодит шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг.
  • Онцлог: Гүйцэтгэж буй ажлуудад чанарын өндөр түвшинд, техникийн хангамж сайн, цогц менежмент, аюулгүй байдлыг хангаж ажилладаг.
  • Боломж: Ажилчид нь байгууллагын нэг номерын өмч юм. Манай байгууллагын судлаачид нь салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд байдаг.

Бидний түүх

2020

Амжилтын жил

2020 онд Грийнтрендс ХХК-ийн хэрэгжүүлсэн төслийн тоо 150 хүрэв.
2016 - 2020

Өсөлтийн жилүүд

Грийнтрендс ХХК богино хугацаанд амжилттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол улсын хэмжээнд Төрийн байгууллага, Олон улсын санхүүгийн институц, дотоодын болон олон улсын хувийн компани, Олон улсын төрийн бус байгууллагуудын найдвартай түнш болтол дэвшил гаргалаа.
2016

Анхны олон улсын гэрээ байгуулав

Анхны олон улсын сонгон шалгаруулалтад тэнцэн Дэлхийн Банктай "Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр" төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ), Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх гэрээг байгуулав.
2015

Амжилтаараа тэргүүлэв

Удирдлагын багийн гишүүн Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны "2015 оны Шилдэг Мэргэжилтэн" өргөмжлөлөөр шагнуулав.
2014

Шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэв

Байгаль орчны эрхзүйн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, уурхайн хаалтын тооцоолол зэрэг үйлчилгээнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэв.
2014

Удирдлагын шинэчлэлт

Монгол улсад тэргүүлэх хэмжээний зөвлөх үйлчилгээний компани бий болгох зорилгын дагуу удирдлага шинэчлэгдэж өндөр чадвар, боловсролтой мэргэжилтнүүдийг ажиллуулж эхлэв.
2013

Тусгай зөвшөөрөл авсан

2013 оны 4-р сард Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас (хуучнаар) Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг авав.
01.13.2012

Үүсгэн байгуулагдсан

Тус өдөр манай компани анх үүсгэн байгуулагдсан.