Оюу Толгой ордоос зэс-алт олборлох, боловсруулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол

Оюу толгой ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн MV-006907 дугаартай талбайд “Оюу толгой ордоос зэс-алт олборлох, боловсруулах” төслийг хэрэгжүүлдэг ба 2002 оноос хойш бүтээн байгуулалтыг эхлүүлж Өмнөд Оюугийн ордын ил уурхайн хөрс хуулалтын ажлыг анх 2011 онд эхлүүлсэн байна.

MV-006709 тоот тусгай зөвшөөрөлд Оюу толгой, MV-015225 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд Жавхлант, MV-015226 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлт Шивээ толгой нэртэй Оюу толгойн зэс-алтны бүлэг (Оюут, Хюго Даммет, Херуга) ордуудад 2010-2014 онуудад хийгдсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнд Оюу толгойн бүлэг ордуудын нөөцийг шинэчлэн тогтоосныг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэн, уг бүлэг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар хүлээн авсан.

Монгол Улсын засгийн газраар Оюу Толгойн гүний (далд) уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 оны 5 дугаар сарын 18-нд батлуулж, ТЭЗҮ-д 2016 онд нэмэлт тодотгол хийн, Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”-д нийцүүлэн 2016 онд Эко трейд ХХК нь тус төсөлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний нэмэлт тодотголын тайлан боловсруулж, батлуулсан байдаг.

Тус тайланд Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 5.12-д заасны дагуу БОННҮ-д нэмэлт тодотгол хийх шаардлагатайд үндэслэн байгаль орчны судалгаа, үнэлгээний “Грийнтрендс” ХХК нь Оюу толгой ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт тус компанийн хэрэгжүүлэх “Оюу толгой ордоос зэс-алт олборлох, боловсруулах” төслийн талбай, түүний орчны Байгаль орчны өнөөгийн төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг хийж гүйцэтгэлээ.

Захиалагч: ОЮУ ТОЛГОЙ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ОЮУ ТОЛГОЙ ХХК
Төслийн онцлог: Оюу Толгой ордоос зэс-алт олборлох, боловсруулах төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол
Хэрэгжүүлэх хугацаа: 2021 оны 05 сар – 2022 оны 12 сар
Хуваалцах