Aeroqual Ranger агаарын чанарын багажаар үйлчилгээ үзүүлж эхэлнэ

Манай компани #Aeroqual #Ranger агаарын чанарын хэмжилтийн зөөврийн багажийг өөрийн хэрэгцээнд зориулж захиалсан ба тун удахгүй шинэ багажаараа үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Уг багаж нь агаар дах PM1, PM2.5, PM4, PM10, TSP зэргийг нэг дор фракцаар ялган хэмжих чадалтай, нэмэлтээр 15 төрлийн хийн бохирдуулагч хэмжих боломжтой юм.
Бид эхний ээлжинд дараах үзүүлэлтүүдийг хэмжих боломжтой байгаа. Үүнд:
• PM1, PM2.5, PM4, PM10, TSP – бүх төрлийн тоосонцор
• NO2 – азотын давхар исэл
• SO2 – хүхэрлэг хий
• CO – угаарын хий
• H2S – хүхэрт устөрөгч
• O3 – озон
• CH4 – метан хий
Мөн энэхүү багажийг та бүхэн манай компаниар дамжуулан өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн захиалах боломжтой. Бид #Aeroqual компанийн Монгол дах цор ганц түншээр ажиллаж байгаа, албан ёсны эрхтэй борлуулагч болно.
Хуваалцах