Оюу Толгойн ил уурхайн “Үүр-2” нэртэй элсний орд болон дайргын үүсмэл орд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшдэг MV-006709 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд оршдог. Оюу Толгойн ил уурхайн “Үүр-2” элсний ордоос олборлох элс болон дайргын Т1, Т3 үүсмэл ордоос олборлох дайрга нь “Оюу Толгой” ХХК-ний хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах далангийн байгууламжид ашиглана. Дайрга олборлолтын хэмжээг хаягдал хадгалах байгууламж болон түүний өргөтгөлийн төлөвлөгөөний дагуу тухайн жилд шаардагдах хэмжээгээр нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.14.-р заалт БОННҮ-д нэмэлт тодотгол хийнэ, 4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү БОННҮ-ний тайлангийн нэмэлт тодотголыг БОНХ-ийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А117 тоот тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх аргачлал”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал” болон Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хийж гүйцэтгэв.
Захиалагч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн онцлог: | Дайрга олборлолтын хэмжээг хаягдал хадгалах байгууламж болон түүний өргөтгөлийн төлөвлөгөөний дагуу тухайн жилд шаардагдах хэмжээгээр нийлүүлэхээр төлөвлөсөн |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2020 оны 08 сар – 2022 оны 12 сар |