Оюу Толгой ХХК нь Өмнөговь аймаг дахь Оюу Толгой уурхайн ажилчдад зориулан “Ханбумбат” орон нутгийн байнгын нисэх онгоцны буудлыг төслийн талбайгаас хойд зүгт 10 километрт, Улаанбаатар хотоос баруун урд зүгт 570 км-т, Ханбогд сумын нутагт 230 га талбайд 2012 онд барьж байгуулсан ба 2013 оны 1 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр анхны нислэгээ үйлдсэнээс хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. “Ханбумбат” нисэх онгоцны буудал нь Оюу толгой уурхайн төслийн ажилчдыг Улаанбаатар – Ханбогд, Ханбогд – Улаанбаатар, Даланзадгад – Ханбогд, Ханбогд- Даланзадгад чиглэлд түргэн шуурхай, аюулгүй зорчиход зориулагдан баригдсан. Одоогийн байдлаар Нисэх онгоцны буудал нь МИАТ компанийн Боинг 737/800, Хүннү эйр компанийн Embraer-190, Аэро Монголиа компани – ERJ 145 болон Airbus-319 загварын онгоцнуудаар долоо хоногт 48 удаагийн нислэг хийж байна. “Ханбумбат” нисэх онгоцны буудал нь зорчигчдын терминал болон нисэхийн навигацийн системийн сүүлийн үеийн агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг болон гал унтраах системээс бүрдэнэ. Энэхүү олон улсын стандартын нисэх онгоцны буудал нь цаг тутамд 250 зорчигч зорчих хүчин чадалтай бөгөөд 24 цагийн үйл ажиллагаатай нисэх онгоцны буудал юм.
Захиалагч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн онцлог: | “Ханбумбат” орон нутгийн байнгын нисэх онгоцны буудал |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2022 оны 04 сар – 2022 оны 12 сар |