Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой ХХК нь олборлож, баяжуулсан зэсийн баяжмалаа Гашуун сухайтын боомт руу хатуу хучилттай авто замаар тээвэрлэдэг. Оюу Толгой ХХК нь Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюу Толгойн зэс, алтны ордоос Цагаанхадын уулзвар хүртэлх 2 урсгал бүхий III зэргийн 85.7 км хатуу хучилтай замын 2013 онд барьж, ашиглалтад оруулсан. 2021 оноос тус замыг үргэлжлүүлэн Цагаанхадын уулзвараас Гашуун сухайт боомт хүртэлх 18.6 км авто замыг хатуу хучилттай болгон барьж, ашиглахаар төлөвлөж байна.
Төлөвлөж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаанхадаас Гашуун сухайтын боомт хүртэлх 18.6 км авто зам барих төслийн баримт, бичгүүд болох техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл, автозамын трасс, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байна.
Оюу Толгой ХХК нь тус автозам барилгын төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь анх 2015 онд батлагдсан бөгөөд тус байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэмэлт тодотголыг Байгаль орчны судалгаа, үнэлгээний Грийнтрендс ХХК боловсруулав.
Захиалагч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОЮУ ТОЛГОЙ ХХК |
Төслийн онцлог: | Цагаанхаднаас Гашуун сухайтын боомт хүртэлх 18.6 км авто зам барих |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2020 оны 10 сар – 2021 оны 10 сар |