Грийнтрендс ХХК нь 1-р сарын 13-ны өдөр буюу Монгол Улсын Үндсэн Хуулийн өдөр 9 нас хүрнэ. Бид Монгол Улсын байгаль орчны салбарт шинэ уур амьсгал, шинэлэг мэдлэгийг нэвтрүүлэх, байгаль орчин, уул уурхай, аж үйлвэрлэл, зам тээврийн салбаруудад тулгамдаж буй асуудлуудад цог шийдэл санал болгох зорилготой анх үүсгэн байгуулагдснаас хойш хэдийн 9 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд манай хамт олон мэдлэг, ур чадвараа сайжруулахаас гадна гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, үндэсний болон олон улсын байгууллага, компани, банкнуудтай тогтвортой харилцааг бий болгож чаджээ.
Бид 9 жилийн хугацаанд 50 гаруй байгууллагын захиалгаар нийт 200 орчим төслийг бие дааж болон бусад байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ бид зөвхөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнээс гадна олон төрлийн мэргэжлийн үйлчилгээг санал болгож ирлээ. Тухайлбал,
- Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
- Байгаль орчны аутсорсинг
- Хөрөнгийн хаалтын санхүүгийн тооцоо (ARO)
- Байгаль орчны мониторинг
- Агаарын зураглал, боловсруулалт зэргийг дурьдаж болно.
2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий даяар хүндхэн он жилүүдийг өнгөрүүлж байгаа хэдий ч бид бизнесийн зорилгоосоо ухралгүй улам урагш тэмүүлж ажиллалаа. Үүний дүнд Канад Улсын Ecometrix Incorporated болон GeoCentric Environmental компаниудтай Стратегийн түншлэл байгууллаа. Цаашид манай хамт олон Монгол Улсдаа тэргүүн туршлага, шинэлэг мэдлэгийг цогцлоосон, тэргүүний байгууллага болох зорилгынхоо төлөө хичээж ажиллах болно.
9 жилийн турш хамтран ажиллаж, бидэнд итгэсэн бүх харилцагч нартаа талархал илэрхийлье. Та бүхэнтэй дахин ажиллахдаа ямагт таатай байх болно.
Хүндэтгэсэн,
Б.Баяржаргал
Бизнес Хөгжил Хариуцсан Захирал