Оюутолгой ХХК-ийн (OT) Уурхайн хаалтын санхүүгийн (ARO) тооцоог хийх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулав

Грийнтрендс ХХК нь 2020 онд Оюутолгой ХХК-ийн (OT) Уурхайн хаалтын санхүүгийн (ARO) урьдчилсан тооцоог хийх хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ОТ-ийн 2020 оны уурхайн хаалтын санхүүгийн (ARO) урьдчилсан тооцоог хийж гүйцэтгэв. Ингэхдээ газрын эвдрэл, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны өнөөгийн түвшинд үндэслэн ARO тооцоог СТОУС-ын НББОУС 37 ба FASB-ийн ACS 410-20-ийг харгалзан боловсруулсан болно.

Тооцоонд худалдан авалт, барих, хөгжүүлэх эсвэл хэвийн үйл ажиллагаанаас үүсэх нөхөн сэргээлтийн үүрэгтэй холбоотой нөхөн сэргээлтийн зардлыг оруулсан болно. Нөхөн сэргээлт, ашиглалтаас гарах зардлыг ОТ-ийн газрын эвдрэлийн мэдээлэл, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны нэгжийн өртөг дээр үндэслэн тооцоолсон.

Оюутолгой ХХК-ийн тухай

Монгол Улсын Засгийн газар (34 хувь) болон Туркойз Хилл Ресурс (66 хувь) Оюутолгой ХХК-ийг хамтран эзэмшдэг ба, Туркойз Хилл Ресурс-ийн 50.8 хувийн хяналтын багцыг Рио Тинто эзэмшдэг. Рио Тинто нь 2010 оноос хойш Оюу Толгой төслийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд Оюу Толгой нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 550 км зайд орших Монголын Өмнийн Говийн бүс дэх алт-зэсийн төсөл юм.

Хуваалцах