БНХАУ-ын Бүс ба зам хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн 65 улсын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоог судлан, чанарын үнэлгээ өгсөн судалгааг харлаа. Монгол улс нийт оноогоороо 51-р байрт, Зүүн, зүүн-өмнөд Азийн бүс нутагтаа 13 улсаас 12-т жагсажээ. Харин тухайлсан 5 үзүүлэлтээр нь ангилан харвал:
- Хууль эрхзүй – 27-р байрт
- Удирдлага, зохион байгуулалт – 64-р байрт
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээий журам, хэрэгжүүлэлт – 60-р байрт
- Шийдвэр гаргалт – 40-р байрт
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дэмжих байдал – 41-р байрт оржээ.
Эх сурвалж: Thiri Shwesin Aung & Thomas B. Fischer (2020) Quality of environmental impact assessment systems and economic growth in countries participating in the belt and road initiatives, Impact Assessment and Project Appraisal, 38:6, 502-520