Монгол Улсын Грийнтрендс ХХК, Канад Улсын Ecometrix Incorporated болон GeoCentric Environmental компаниуд Стратегийн түншлэл байгууллаа.

Монгол Улсын Грийнтрендс ХХК, Канад Улсын Ecometrix Incorporated болон GeoCentric Environmental компаниуд Монголын уул уурхай, байгалийн нөөцийн салбарт нэн шаардлагатай байгаа байгаль орчны үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны түншлэл үүсгэж байгаагаа зарлаж байна. Энэхүү түншлэл нь бидний олон жилийн хамтын ажиллагаанд суурилан бий болж байгаа юм.
Тус түншлэлийн хүрээнд Монгол Улс дахь манай үйлчлүүлэгч, хамтрагчид маань өндөр чанартай байгаль орчны дараах цогц үйлчилгээнүүдийг төслийн бүхий л үе шатанд авах боломжтой болж буй юм. Үүнд:
• Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба мониторинг
• Экологийн болон хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
• Гидрогеологи буюу газрын доорх усны хайгуул, загварчлал, тайлагнал
• Уурхайн усны болон хаягдлын менежмент
• Бохирдлыг саармагжуулах инженерийн төлөвлөлт ба менежмент

Грийнтрендс ХХК-ийн тухай
Грийнтрендс ХХК нь байгаль орчны зөвлөх үйлчилгээгээр Монгол Улсын тэргүүлэх компанийн нэг юм. Манай байгууллага нь шинжлэх ухаан, судалгаа, хүрээлэн буй орчныг хамгаалах шийдэл, менежментийн чиглэлээр туршлагажсан мэргэжилтнүүдийг бүрдүүлж өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Бид захиалагчийн хэрэгцээнд нийцсэн хамгийн сайн, цогц шийдлийг санал болгодог.

Ecometrix-ийн тухай
Ecometrix нь дэлхий даяар олборлох болон байгалийн нөөц ашигладаг салбарууд, улс орнуудын засгийн газар болон мэргэжлийн үйлчилгээний компаниудад мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Бид мэдлэг чадварыг Байгаль орчны Оюун ухааны хэлбэрт нэгтгэсэн алсыг харсан соёлыг бий болгохыг эрмэлздэг. Манай үйлчлүүлэгчид эрсдлийг хүлээн зөвшөөрөх, түүнийг бууруулах хэрэгцээтэй холбоотой мэдээлэлтэй шийдвэр гаргахдаа бидний мэдлэг, туршлагад итгэдэг. Энэхүү шийдвэр гаргалтыг бидний зүгээс Бодол Аппликэйшн Шийдэл Холбогдох (TASC) зарчим буюу төсөл тус бүрт өгч буй БОДОЛ, бидний өгсөн АППЛИКЭЙШН, санал болгож буй ШИЙДЭЛ, хэрхэн ХАРИЛЦАЖ буйгаараа хөнгөвчлөхийг хичээдэг.

GeoCentric-ийн тухай
Канад Улсад төвтэй GeoCentric нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент, нөлөөллийн үнэлгээ, бохирдлыг саармагжуулах, стратегийн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдээ хамтын оролцоотой асуудал шийдвэрлэх аргад тулгуурлан хэрэгжүүлдэг. GeoCentric нь Канад, Америкийн Нэгдсэн Улс болон олон улсад газрын тос, байгалийн хий, төмөр зам, уул уурхай, харилцаа холбооны салбаруудад үйлчилгээ үзүүлдэг. GeoCentric үйлчлүүлэгчдийнхээ өмнө нь шинэлэг, дэвшилтэт шийдлүүдийг ашиглан менежментийн болон байгаль орчны эрсдлийг бууруулах үүрэг хүлээдэг.

Холбоо барих:

Батсүхийн Баяржаргал

batsukh@greentrends.mn

www.greentrends.mn

Сара Барабаш

sbarabash@ecometrix.ca

www.ecometrix.ca

Стив Ливингстон

slivingstone@geocentric-env.com

www.geocentric-env.com

Хуваалцах