“Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн байгаль орчин нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүд, Төв аймгийн Зуунмод, Баяндэлгэр, Алтанбулаг, Архуст, Сэргэлэн, Эрдэнэ сумын иргэд, малчид төрийн болон ТББ-ууд, ААН  та бүхнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон Грийнтрендс ХХК хамтран зохион байгуулах “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлгийн зорилго: “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талууд хоорондын мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах.

Хэлэлцүүлгийн оролцогчид: Орон нутгийн ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хотын захирагчийн алба, ХАА, Байгаль орчны хэлтсүүд, хороо, сумдын засаг дарга, ИНХ-ын дарга, Хэрлэн голын сав захиргаа, Туул голын сав захиргаа, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Дулааны цахилгаан станцууд, ШУ-ын хүрээлэнгүүд, Их сургуулиуд, Хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО,  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗААЛ

Хэлэлцүүлгийн байршил Цаг Хэлэлцүүлгийн заал Хэлэлцүүлгийн огноо
Хэлэлцүүлэг #1
Төв аймгийн Баяндэлгэр сум
11:00 Соёлын төв 9-р сарын 12
Хэлэлцүүлэг # 2
Улаанбаатар хотын Багануур дүүрэг
15:00 Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим 9-р сарын 12
Хэлэлцүүлэг #3
Төв аймаг (Алтанбулаг, Архуст, Зуунмод, Сэргэлэн, Эрдэнэ сумуудыг хамруулна )
14: 00 Аймгийн ЗДТГ-ын хурлын танхим 9-р сарын 16

ХӨТӨЛБӨР

Үргэлжлэх цаг Үйл ажиллагаа
15 минут Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах
5 минут Нээлтийн үг: Хурал даргалагч
10 минут Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга
10 минут Илтгэл 2.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам төслийн танилцуулга
20 минут Илтгэл 3.  Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийн танилцуулга
60 минут Асуулт/ Хариулт
60 минут Тайлангийн төсөлд санал өгөх
5 минут Хаалтын үг
10 минут Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Нүүрснээс Нийлэг Байгалийн Хий Гарган Авах Үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) тайлангийн төсөлд тусгана.

Та бүхний санал зөвлөмж уг бүс нутгийн байгаль орчны үнэлгээний тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна.

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудасны  http://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм болон http://www.minis.mn/mn/article/news/нүүрснээс-нийлэг-байгалийн-гаргаж-авах-төслийн-бнб  дэд хуудаснуудад, мөн цаасан хэлбэрээр материалуудыг мөн цаасан хэлбэрээр материалуудыг дүүрэг, сумын ЗДТГ болон ИТХ-д хүргүүлж,  тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулан,  гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно.

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой.

Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

 Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот

Утас:

+976 – 7011-2689, 99102722

Факс:

+976 – 7011-2689

Фейсбүүк:

 Твиттер:

https://www.facebook.com/MinisProject/

https://twitter.com/water47189300

И-мэйл

Admin@minis.mn, info@greentrends.mn

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Нүүрснээс Нийлэг Байгалийн Хий Гарган Авах Үйлдвэр байгуулах төслийн БОННҮ-ний тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно.

Хүндэтгэсэн,

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ЗӨВЛӨХ БАГ “ГРИЙНТРЕНДС” ХХК

Хуваалцах