НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАХ ҮЙЛДВЭРИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ

Монгол улсын засгийн газар, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (УУДБХОДТ) -ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн зорилго нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.

УУДБХОДТ нь дараах үндсэн 3 чиглэлээр ажилладаг. Үүнд:

  1. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих
  2. Чадавхыг сайжруулах, мэдлэг шилжүүлэх
  3. Гүний усны менежментийг бэхжүүлэх

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нүүрснээс Нийлэг байгалийн хий (НБХ) үйлдвэрлэх үйлдвэрийн төслийн (цаашид “НБХ төсөл”, “төсөл” гэх) бэлтгэлийг хангахаар ТЭЗҮ, БНБОҮ болон БОННҮ боловсруулах ажил багтаж байгаа юм. Төслийн ажлын даалгавар боловсруулах ажлын хүрээнд урьдчилан сонгосон Монгол улсын төвийн бүсэд байрлах хүрэн нүүрсний ордуудаас байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө бага, эдийн засгийн хувьд хамгийн их үр ашигтай байх ордыг сонгож, уг ордын нүүрсний чанарт таарах технологийг сонгох мөн үйлдвэр барих талбай болон шаардагдах усны нөөц, түүхий эд материал зэргийг судлах нь энэ ажлын гол зорилго юм.

 

Ажлын зорилго нь Нүүрснээс Нийлэг Байгалийн Хий гаргаж авах үйлдвэрийн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөллийг тогтоох, сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад оршино.

Энэхүү даалгаврын зорилтууд нь:

  • Төслийн нөлөөллийн бүс нутгийг тогтоох;
  • Төслийн зүгээс байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй бүх нөлөөллийг тодорхойлох, үнэлэх;
  • Барилгын болон үйлдвэрлэлийн үе шатанд төслийн зүгээс одоогийн оршин буй байгаль орчин, нийгмийн төлөв байдлыг өөрчлөх хэмжээний үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүн байгаа эсэхийг илрүүлэх;
  • Болзошгүй нөлөөллүүдийг илрүүлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх, төслийн хувилбаруудыг боловсруулах ажлын шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн санал бодлыг тусгах;
  • Байгаль орчны үндэсний болон олон улсын хууль тогтоомжууд, холбогдох стандартуудыг дагаж мөрдөх;
  • Төслийн хөгжлийн үе шатанд хэрэгжих нөлөөллийг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд хэрэглэгдэх суурь төлөв байдлын мэдээллийг цуглуулах;
  • Таамаглаж буй сөрөг нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээг бага зардлаар хэрхэн төлөвлөхийг санал болгох;
  • Судалгааны үр дүн, зөвлөмжүүдийг нарийн тусгасан БОННҮ-ний тайлан бэлтгэх;
  • Төслийн цаашдын хөгжлийн талаар шийдвэр гаргахад шийдвэр гаргагчдад байгаль орчин, нийгмийн хэтийн төлөвийн талаар зөвлөмж өгөх;

Дэлхийн банкны аюулгүй бодлогуудыг дагаж мөрдөж байгааг баталгаажуулах юм.

Захиалагч: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Төслийн санхүүжүүлэгч: ДЭЛХИЙН БАНК, УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Төслийн онцлог: Нүүрснээс НБХ гарган авах үйлдвэр нь түүхий хүрэн нүүрсний үнэ цэнийг нэмж, Монгол Улсын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх, Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, өөрийн улсад хийн түлшний эх үүсвэртэй болгож, импортыг багасгаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Төслийн үр дүн: Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 03 сар- одоог хүртэл
Хуваалцах