Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын зааг
Буянтын хөндийн алтны шороон орд нь засаг захиргааны Сэлэнгэ аймгийн Баянгол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумдын зааг нутагт оршино. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 250км, Дархан хотоос зүүн урагш 60 км, Шарын голын нүүрсний уурхайн тосгоноос урагш 10-12 км зайд тус тус зайд байрлана.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшнийг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | ЭРДЭС ХОЛДИНГ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ЭРДЭС ХОЛДИНГ ХХК |
Төслийн онцлог: | Алтны шороон орд төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 08 сар-2016 оны 07 сар |