Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо
Сика Монголиа ХХК нь төслийн хүрээнд уул уурхай, ашигт малтмал баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, барилга барих төслүүдэд шаардлагатай, технологийн зориулалттай, бетоны нэмэлт /химийн бодис/ -уудыг үйлдвэрлэн, бетоны нэмэлт, бэхжүүлэгч зэргийг импортолж, хадгалан, худалдан борлуулна.
Цаашид агуулахын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар үйлдвэрийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйлдвэр, агуулахын үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулахаар ажиллаж байна.
Захиалагч: | СИКА МОНГОЛИА ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | СИКА МОНГОЛИА ХХК |
Төслийн онцлог: | Бетоны нэмэлтийг үйлдвэрлэх төсөл Бетоны нэмэлт бэхжүүлэгч зэргийг импортолж, хадгалан, худалдан борлуулах төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөө |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2017 оны 1 сар- 2018 |