ХҮЧИЛТӨРӨГЧ, АЗОТЫН ХИЙН ҮЙЛДВЭР, АГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо 

Глобал Ацетилен ХХК нь 2010 онд химийн болон аюултай бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба эмнэлгийн, гагнуурын болон лабораторийн зориулалтын хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Тус компани нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчилтөрөгч, азотын хийн үйлдвэр, агуулахад стандартын шаардлага хангасан 96% -ийн цэвэршилттэй ацетилен, азот, хүчилтөрөгч болон бусад химийн бодисыг импортлон зах зээлд нийлүүлэх, хий цэнэглэн борлуулж хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйл ажиллагаанд манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч: ГЛОБАЛ АЦЕТИЛИН ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ГЛОБАЛ АЦЕТИЛИН ХХК
Төслийн онцлог: Хүчилтөрөгч, азотын хийн үйлдвэр
Химийн бодисын агуулах
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 7 сар- 2017 оны 3 сар
Хуваалцах