Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Тус компани нь АНУ, БНХАУ зэрэг орны бүс нутаг болон улсдаа тэргүүлэгч хариуцлагатай үйлдвэрлэгчидтэй дотны түншлэлийн харилцаатай. Итгэлцсэн түншлэл нь барааны хангамж, барааны чанар аюулгүй байдлын илтгэлцүүрийг найдвартай эрсдэлгүй түвшинд хангах мөн химийн хорт бодисыг “аюулгүй” импортлох, худалдах хуульд заасан болоод нийгмийн өмнө хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлж осол, авааргүй амжилттай ажиллахыг үндэс болгож ажиллаж байна. Өнөөгийн байдлаар үйлдвэрлэл, техникийн зориулалттай олон нэр төрлийн химийн бүтээгдэхүүний байнгын нөөцийг зохих түвшинд бэлэн байдалд байлгах, өөрийн агуулахын түгээлтээр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах зорилготой байгаа ба цаашид Эрдэнэт үйлдвэр, Оюу Толгой зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд агуулахаас шуурхай хангалтаа шууд худалдан авалтын зарчмаар байнга хийх, мөн түүнчлэн гэрээний журмаар харилцагчийн агуулах нөхцөлөөр харилцагчдын захиалгыг гүйцэтгэх үйл ажиллагаанд манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэж байна.
Захиалагч: | ОНГИ СҮНРҮН КЕМИКАЛ ИНДАСТРИ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОНГИ СҮНРҮН КЕМИКАЛ ИНДАСТРИ ХХК |
Төслийн онцлог: | Химийн бодис хадгалах, худалдах |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 6 сар- 11 сар |