ХИМИЙН БОДИС ИМПОРТЛОХ, ТЭЭВЭРЛЭХ, ХУДАЛДАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо

Авидын Эрдэнэ ХХК нь 2015 онд гадаад худалдаа, авто машины түрээсийн үйлчилгээ чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба одоогоогоор тайланд дурдсан нэр бүхий химийн бодисуудыг импортлох, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Тус компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг газрын тос олборлодог компаниудад цооногийн хоолойг цэвэрлэхэд зориулагдсан химийн бодисуудыг БНХАУ-аас импортлон, нийлүүлж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар менежмент ХХК-ийн эзэмшлийн агуулахыг түрээслэн химийн бодис импортлон, худалдах зорилгоор үйл ажиллагаа үйл ажиллагаанд манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэж байна.

Захиалагч: АВИДЫН ЭРДЭНЭ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: АВИДЫН ЭРДЭНЭ ХХК
Төслийн онцлог: Химийн бодисын агуулах
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 3 сар-5сар
Хуваалцах