ХИМИЙН БОДИСЫН АГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороо

Мэйжор Дриллинг Монголия ХХК нь өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 37 нэр төрлийн химийн бодисуудыг Си Эй Эм Эс ХХК-аас худалдан авахаар 2016.04.15 ны өдөр гэрээг байгуулсан. Эдгээр худалдан авсан химийн бодисуудыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Бармаш ХХК-ийн эзэмшлийн химийн бодисын агуулахад түр хадгалан, цаашид Оюу Толгой ХХК болон бусад захиалагч компаниудын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай тохиолдолд химийн бодисуудыг хэрэглэнэ. Манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон химийн бодисын эрсдлийн үнэлгээг хийж гүйцэтгэж байна.

Захиалагч: МЭЙЖОР ДРИЛЛИНГ МОНГОЛИЯ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: МЭЙЖОР ДРИЛЛИНГ МОНГОЛИЯ ХХК
Төслийн онцлог: Химийн бодисын агуулах
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Химийн бодисын эрсдлийн үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 6 сар-9сар
Хуваалцах