Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг
Азиа Пасифик Ланд ХХК нь Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил, шинэчлэлтэнд олон улсын стандарт, нормд нийцсэн, барууны загвар шийдлийг тусгасан төслийг хэрэгжүүлэхээр худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулттай цогцолбор барилгын төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд манай компани байгаль орчны зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
Үүндээ тухайн төсөл хэрэгжих газар нутгийн байгаль орчны төлөв байдал тухайлбал уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулсан.
Захиалагч: | АЗИА ПАСИФИК ЛАНД ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | АЗИА ПАСИФИК ЛАНД ХХК |
Хэрэгжүүлэгч | ЭМ АЙ ТИ АЙ СИ ХХК |
Төслийн онцлог: | Худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны зөвлөх үйлчилгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 11-р сар-12 сар |