Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг
Монголиан пропертис констракшн ХХК нь 2001 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын чиглэлээр ажилладаг. Барихаар төлөвлөж буй төслийн барилга нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд Улсын Их Дэлгүүрийн ойролцоо байрладаг.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу манай компани тус төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулсан.
Захиалагч: | МОНГОЛИАН ПРОПЕРТИС КОНСТРАКШН ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | МОНГОЛИАН ПРОПЕРТИС КОНСТРАКШН ХХК |
Төслийн онцлог: | Худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай цогцолбор барилгын төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны зөвлөх үйлчилгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 12-р сар-2017 оны 01 сар |