Булган аймгийн Дашинчилэн сум
Доргонот, Улаан-Ухаа нэртэй алтны шороон орд ашиглах төслийн талбай нь засаг захиргааны хувьд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт оршино. Төслийн талбай нь Улаанбаатар хотоос баруун зүгт 195 км, Дархан хотоос баруун урд зүгт 190 км зайд, тус тус орших бөгөөд ордоос зүүн тийш 38 км-т дэд бүтэц сайн хөгжсөн Заамар сум, баруун урд зүгт 35 км-т Дашинчилэн сум байрладаг.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | ЦАГААН УУЛЫН МАГНИТ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ЦАГААН УУЛЫН МАГНИТ ХХК |
Төслийн онцлог: | Алтны шороон орд төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 06 сар-2017 оны 05 сар |