Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг
Гранд Повер ХХК нь 2000 онд байгуулагдсан ба эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх, өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станц барьж байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны газар нутагт нүүрсний хийн үйлдвэр байгуулсан бөгөөд үйлдвэрээс хэрэглэгч хүртэл 3.5 км хийн шугам хоолой татаж аж ахуйн нэгжийн халаалтын зуухыг хийгээр хангахаар төлөвлөж байна. Энэхүү нүүрсний хийн үйлдвэр нь яндангийн утаанаас ялгарах хорт бодисын хэмжээг бууруулах, зуухны АҮК-ийг дээшлүүлэх, нүүрсний шаталтын хатуу хаягдлыг багасгах, хэрэглэгчдэд түлшний тав тухтай хэрэглээг бий болгох, иргэдийн агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Манай компани тус нүүрсний хийн үйлдвэр, түүнээс хэрэглэгчид нийлүүлэх шугам хоолойн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэн БОАЖЯ-аар баталгаажуулан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн.
Захиалагч: | БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ |
Төслийн санхүүжүүлэгч: | МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САН – ЦЭВЭР АГААРЫН САН |
Хэрэгжүүлэгч | ГРАНД ПОВЕР ХХК |
Төслийн онцлог: | Нүүрсний хийгээр хангах үйлдвэрээс (нүүрснээс-синтетик байгалийн хий гарган авах) цэргийн ангид нийлүүлэх төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 10-р сар-2016 оны 12 сар |