ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДЫН ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ(БОТБҮ)

Булган аймгийн Бүрэгхангай сум

Редгранат ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Өндөр нэртэй газарт 916 га талбайд төмрийн хүдрийн ордын хайгуулын талбайтай бөгөөд Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7 зүйлд зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлагатай юм. Төмрийн хүдрийн ордын хайгуулын талбайн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.

Манай компани нь энэхүү төмрийн хүдрийн ордын хайгуулын талбайн төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч: РЕДГРАНАТ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: РЕДГРАНАТ ХХК
Төслийн онцлог: Төмрийн хүдрийн орд хайгуулын талбайн төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны зөвлөх үйлчилгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 11-р сар- 2017 оны 03 сар
Хуваалцах