Хэнтий аймгийн, Биндэр сум
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт Биндэр сумын төвөөс зүүн урагш 5 км зайд Онон гол дээр төмөр бетон гүүр барих төсөл хэрэгжинэ. Гүүрийн урт 201.08 метр, гүүрээс 2 тийш нийт 500м хатуу хучилттай зам барихаар төлөвлөсөн байна. Тус төслийн хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр шийдвэрлэх бөгөөд концесс эзэмшигч нь хятад улсын CERIECO/ CHINA EAST RESOURSEC IMPORT & EXPORT CO ба гүйцэтгэгч компаниар Дээд цэг ХХК тус гүүрийг барьж байгуулах юм.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшнийг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | ДЭЭД ЦЭГ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | CERIECO/ CHINA EAST RESOURSEC IMPORT & EXPORT CO |
Төслийн онцлог: | Онон гол дээгүүр төмөр бетон гүүр барих төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015.07 сар-10 сар |