Төв аймгийн, Сэргэлэн сум
Дуганын нарс ХХК нь орчин үеийн шинжлэх ухаан технологийн түвшинд төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, экологийн нөхцлийг сайжруулах үүднээс мод, бутыг цэцэрлэгт ногоон байгууламжид тарьж үржүүлэх, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх мөн хот суурин газар, албан байгууллага, айл өрхийн эрэлт хэрэгцээнд нийлүүлэх, амралт чөлөөт цагаа эрүүл зохистой эко орчинд өнгөрүүлэх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын Ширдэгтийн амын хязгаарлалтын бүсийн 24,2 га газарт “Эко боловсролын гэр бүлийн цэцэрлэг” байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | ДУГАНЫН НАРС ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ДУГАНЫН НАРС ХХК |
Төслийн онцлог: | Эко боловсролын гэр бүлийн цэцэрлэг байгуулах төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 08-р сар-2018 |