ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСИЙН ГОРХИТИЙН АМАНД БАЙРЛАХ ШУТИС-ИЙН СУРГАЛТ-ХЭЭРИЙН ДАДЛАГЫН ГАЗАРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

ШУТИС-ийн Сургалт-Хээрийн дадлагын газар нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд 22.4 га талбайд оршино. Энэхүү Сургалт-Хээрийн дадлагын газарт ШУТИС-ын геодези, геологи, экологи болон дизайны салбарын оюутнууд тэнхимийн сургалтын явцад олж авсан онолын мэдлэгийг хээрийн дадлагын үед баталгаажуулдаг сургалтын чухал түшэц газар юм.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Төслийн санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Төслийн онцлог: Сургалт хээрийн дадлагын газар байгуулах төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 09-р сар-2016 оны 07 сар
Хуваалцах