БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗАЙСАНГИЙН АМАНД БАЙРЛАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Хан-Уул дүүргийн 11-р хороо

Их өргөө ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хороо Богд Хан уулын Дархан цаазат газрын зайсангийн аманд 10023.0 м2 талбайд 31 ширхэг амралтын байшин, Спорт талбай бүхий газар доорх дулаан зогсоол, Амралт зулаалгын талбай, ногоон байгууламж, Авто зогсоол зэрэг барилга байгууламжыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэ аялал жуулчлалын цоцолбор байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТБҮ), байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг (БОННҮ) хийж гүйцэтгэсэн.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: ИХ ӨРГӨӨ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ИХ ӨРГӨӨ ХХК
Төслийн онцлог: Аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2014 оны 10 сар-2015 оны 10 сар
Хуваалцах