Сэлэнгэ аймгийн Мандал сум
Монгол Шин Тан ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутагт 1 га талбайд Алтны хүдэр баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү төсөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын эргэн тойрны бүс нутгууд нь алтны хүдрийн нөөц баялаг ихтэй. Эдгээр алтны хүдрийн нөөц баялгийг олборлож боловсруулан зах зээлийн эрэлт хэрэгцээнд “алт” бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүрэн боломжтой.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | МОНГОЛ ШИНТАН ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | МОНГОЛ ШИНТАН ХХК |
Төслийн онцлог: | Алт баяжуулах цех |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 10 сар-07 сар |