ХИМИЙН БОДИСЫН АГУУЛАХ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Өмнөговь аймаг, Ханбогд сум

Майнинг Технологи Энд Экуйпмент ХХК-ийн хэрэгжүүлэх химийн бодисын агуулах байгуулах төслийн талбай нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, Тэмээн ус нэртэй газарт орших бөгөөд сумын төвөөс зүүн тийш 50 км, Оюу толгой уурхайн талбайгаас 10км зайд байрлана. Химийн бодис агуулахыг 0.5 га талбайд Өмнөговь аймаг дахь уурхайнуудад химийн бодис нийлүүлдэг байгууллагуудад зориулан химийн бодисын түр дамжин өнгөрөх зориулалтаар барьж байгуулна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч гэнэтийн болзошгүй эрсдэл, химийн эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан

Захиалагч: МАЙНИНГ ТЕХНОЛОГИ ЭНД ЭКУЙПМЕНТ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: МАЙНИНГ ТЕХНОЛОГИ ЭНД ЭКУЙПМЕНТ ХХК
Төслийн онцлог: Химийн бодисын агуулах
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 10-р сар-2016 оны 05 сар
Хуваалцах