БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ШИРДЭГТИЙН АМЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД МОДЛОГ УРГАМЛЫН БОЙЖУУЛАЛТЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Төв аймаг, Сэргэлэн сум

УБТ ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан Цаазат Газрын Ширдэгтийн амын хязгаарлалтын бүсийн 22 га газрыг хамран модлог ургамлын “Бойжуулалтын талбай” байгуулах төсөл хэрэгжүүлж байна.

байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд модлог ургамлын “Бойжуулалтын талбай”  байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: УБТ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: УБТ ХХК
Төслийн онцлог: Модлог ургамлын бойжуулалтын талбай байгуулах
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээний дүгнэлт
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 08-р сар-2018
Хуваалцах