АЛАГ ХАД АЯЛАГЧДЫН ОТОГ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг дэвсгэрт, Тэнгис-Шишгэдийн голын ай савын Байгалийн цогцолбор газрын  Алаг Хад хэмээх газарт нийт 2 га талбайг хамран хэрэгжүүлэх “Аялагчдын отог” байгуулах төслийн байгаль орчны суурь судалгааг 2015 оны 10 сарын 25-наас 30-ны хооронд төслийн талбайд хийж гүйцэтгэсэн.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: МОНГОЛЫН АЛТ (МАК) ХХК
Төслийн санхүүжүүлэгч: МОНГОЛЫН АЛТ (МАК) ХХК
Төслийн онцлог: Эко аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэх төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 10 сар-05 сар
Хуваалцах