Өмнөговь аймгийн Ханбогд сум
Говь Газ ХХК нь 2014 онд Глобал Ацетилен ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттайгаар Оюу Толгой уурхайд шаардлагатай үйлдвэрлэлийн хийг нийлүүлэхээр Өмнөговь аймагт үүсгэн байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаанд Оюу толгой төсөлд үйлдвэрлэлийн хий нийлүүлэхээс гадна Ханбогд сумын эмнэлэгт шаардлагатай байгаа хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийгээр үнэ төлбөргүйгээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр хийг Говь Газ ХХК нь толгой компани болох Глобал Ацетилен ХХК-ийн Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт байрлах салбар үйлдвэрүүдээс тээвэрлэн, Оюу толгой төслийн талбайд нийлүүлэхийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн агуулахад түр хадгална. Говь Газ ХХК-ийн “Үйлдвэрлэлийн хий агуулах” төслийн тээвэрлэх, түр хадгалах, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж гүйцэтгэсэн.
Захиалагч: | ГОВЬ ГАЗ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ГОВЬ ГАЗ ХХК |
Төслийн онцлог: | Үйлдвэрлэлийн хий бүхий хийн баллон хадгалах Хийн баллон тээвэрлэх Харилцагчдын хүсэлтийн дагуу үйлдвэрлэлийн хий, хийн баллон хүргэлт |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 09 сар-2016 оны 05 сар |