ХАЯГДАЛ ХӨНГӨНЦАГААН БОЛОВСРУУЛЖ АВТОМАШИНЫ ХӨНГӨН ЦАГААН ЭД АНГИ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ(БОННҮ)

Төв аймгийн Алтанбулаг сум

НАРАНТӨМӨР ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 5 га талбайд Хаягдал хөнгөнцагаан боловсруулан автомашины хөнгөн цагаан эд анги үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Түүхий эдийг эцсийн шат хүртэл боловсруулах үйлдвэрийн тоог  нэгээр  нэмж, хөнгөн цагаан хайлшин бүтээгдэхүүнийг нэмэлт металлын тодорхой агууламжтай болгон үйлдвэрийн ба ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод зах зээл болон гадаадад гаргах экспортыг бий болгосноор орох валютын урсгалыг нэмэгдүүлж улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар үйлдвэрийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: НАРАНТӨМӨР ХХК
Төслийн санхүүжүүлэгч: НАРАНТӨМӨР ХХК
Төслийн онцлог: Хаягдал хөнгөн цагаан боловсруулж автомашины хөнгөн цагаан эд үйлдвэрлэнэ.
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 12 сар-2016 оны 10 сар
Хуваалцах