Сэлэнгэ аймаг Хүдэр сум
Хуш модны самар түүж бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хэрцийн нуруу орчмын байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг Байгаль орчны үнэлгээ, судалгааны Грийнтрендс ХХК-ний судлаачдын баг 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 19-ний хооронд төслийн талбайд хийж гүйцэтгэсэн.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Төсөл хэрэгжих талбайн байгаль орчны өнөөгийн төлөв байдлыг тодорхойлохдоо тухайн орчны өмнө нь судлагдсан байдлын мэдээ материал, статистик мэдээ болон төслийн хээрийн судалгаа, лабораторийн шинжилгээний үр дүнгүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийж тайлан бэлтгэж боловсруулав.
Захиалагч: | ХҮДЭРТЭЙН БУЯНТ ХХК, ХАНГАЙН ХҮДЭР НӨХӨРЛӨЛ |
Төслийн санхүүжүүлэгч: | ХҮДЭРТЭЙН БУЯНТ ХХК, ХАНГАЙН ХҮДЭР НӨХӨРЛӨЛ |
Төслийн онцлог: | Хуш модны самар түүж бэлтгэх үйл ажиллагаа |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 06 сар-08 сар |