Завхан аймгийн Дөрвөлжин сум
ОРИКА МОНГОЛИА ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Баян Айраг уурхайн хэрэгцээнд зориулан өндөр үр ашигтай бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хамгийн өндөр түвшинд хангасан орчин үеийн цооног цэнэглэлтийн үйл ажиллагаатай АНФО трак буюу явуулын цэнэглэх машиныг ашиглан энгийн тэсрэх бодис буюу АНФО, тэсэлгээний хэрэгслүүдийг ашиглан тэсэлгээний үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Химийн бодис ашиглах үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч гэнэтийн болзошгүй эрсдэл, химийн эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | ОРИКА МОНГОЛИА ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ОРИКА МОНГОЛИА ХХК |
Төслийн онцлог: | Тэсрэх бодис буюу Анфо ашиглан тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх |
Төслийн үр дүн: | Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 05 сар-08 сар |