БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ТАШГАЙН АМАНД БАЙРЛАХ “ГРАНД ВИЛЛАЖ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороо

Олон улсын жишигт нийцсэн, гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах таатай орчин бий болгох зэрэг нөхцлүүдийг бүрдүүлж, стандарт шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, Европ стандартын дагуу аялал жуулчлалын жишиг бүрдүүлэхэд энэхүү төслийн зорилго оршино. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ташгайн аманд хэрэгжинэ.

Уг байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулаад байна.

Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.

Захиалагч: ГРАНД ПОВЕР ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ГРАНД ПОВЕР ХХК
Төслийн онцлог: Олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулна.
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 09 сар-2017 оны 5 сар
Хуваалцах