Булган аймгийн Хутаг-Өндөр сум
Монгол Улсын засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 2013 оны 171 дүгээр тушаалаар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан.
Төслийн хүрээнд ЭГ УЦС төслийн талбарт буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг (багийн төв болон хөдөө)-ийн 88 өрхийн 300 орчим хүн амьдарч байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө нүүлгэн суурьшуулах ажлыг зохион байгуулах юм.
Манай компани байгаль орчны төлөв байдлын үнэлгээг боловсруулахдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан.
Мөн компанийн өөрсдийн дроныг ашиглан Хантай багийн зураглалыг хийсэн.
Захиалагч: | ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН НЭГЖ |
Төслийн санхүүжүүлэгч: | ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ |
Төслийн онцлог: | 315 МВт суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станц барих |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 06 сар-09 сар |