Өмнөговь аймгийн Цогтцэций сум
Тэсрэх материалын үйлдвэр, агуулах нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн шаардлага хангасан зориулалтын байгууламж байх болно.
Уг байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулаад байна.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл болон химийн эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэн БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | БЛАСТ МАНУФАКТУРИНГ ГРУПП ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | БЛАСТ МАНУФАКТУРИНГ ГРУПП ХХК |
Төслийн онцлог: | Тэсрэх материал үйлдвэрлэн хэрэглэгчдийн тэсрэх материалын хэрэгцээ, шаардлагыг хангана |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2017 оны 01 сар-04 сар |