ИХ НОЁНЫ АЛТНЫ ШОРООН ОРД АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

МV-008664 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Их Ноёны алтны шороон орд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун хойш 250 км, Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урагш 90 км, Хонгор сумын төвөөс зүүн зүгт 85 км зайд байрладаг. Манай компани нь төслийн дараах байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүдийг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Төслийн төлөвлөлтийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөхийн тулд төслийн эхний шатанд төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон гүний ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн байдлыг тодорхойлж байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж байна.
  • Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, төслийг хэрэгжүүлэх явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон БОННҮ-ний тайланг боловсруулж байна.

Захиалагч: МОНЗОЛ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: МОНЗОЛ ХХК
Төслийн онцлог: Алтны шороон ордыг ил уурхайн аргаар олборлох төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 09-р сар-одоог хүртэл
Хуваалцах