ЖОНШ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ (БОТБҮ)

Хэнтий аймгийн Батноров сум

Ресурс Минком ХХК нь Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутагт орон нутгийн жонш олборлох уурхайнуудыг түшиглэж Жонш баяжуулах үйлдвэр байгуулан 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн хувиараа жонш олборлогч иргэдийн ангилан сортлогдоогүй жонш болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад уурхайнуудаас жоншы хүдрийг худалдан авч флотацийн аргаар баяжуулж олон улсын шаардлага хангасан 95-98 %-ийн агуулгатай баяжмал үйлдвэрлэн экспортлоно.

Манай компани уг төслийн хүрээнд үйлдвэр байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулаад байна.

Захиалагч: РЕСУРС МИНКОМ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: РЕСУРС МИНКОМ ХХК
Төслийн онцлог: Жонш баяжуулах үйлдвэр
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 9-р сараас 10 сар
Хуваалцах