СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ АЛТНЫ ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ (БОННҮ)

Хэнтий аймгийн Батноров сум

Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор металлыг мөнгөн усгүй технологиор баяжуулах үйлдвэр 3~4-ийг байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж шинжлэх ухаан, техникийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дах үйлдвэрлэлийн аргаар  ашиглах боломжгүй орхигдсон алтны үндсэн орд, бусад илэрцээс бичил уурхайн  ашигт малтмал  олборлогчдын хууль  журмын хүрээнд олборлож байгаа,  ашигт малтмал олборлогчдын хуулийн зохицуулалтгүйгээр олборлож байгаа хүдэр баяжуулах ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах үйлдвэр байгуулж, ашигт малтмалын нөөц ашиглалтын нэгдсэн үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.

Манай компани уг төслийн хүрээнд үйлдвэр байрлах нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулаад байна.

Захиалагч: МОНГОЛ ШИН ТАН ХХК
Төслийн санхүүжүүлэгч: МОНГОЛ ШИН ТАН ХХК
Төслийн онцлог: Алтны хүдэр баяжуулах үйлдвэр
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 10 сар- 2016 оны 07 сар
Хуваалцах