ОВООТ ТОЛГОЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Өмнөговь аймаг Гурвантэс сум

Байгаль орчны зөвлөх Грийнтрендс ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй Саусгоби сэндс ХХК-ийн Овоот толой нүүрсний уурхайн талбайд “Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр – 2012” -ийг хэрэгжүүлэх ажлыг энэ оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 9-ний өдөр хүртэл хяналт монирторингийн хээрийн судалгааны ажил, 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл мэдээ, тайлан боловсруултыг хийж, нийт 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү байгаль орчны хяналт шинжилгээний төслийн ажлын хүрээнд бид агаар, гадаргын ус, хөрс, ургамал, амьтны аймаг гэсэн байгаль орчны үндсэн бүрэлдэхүүний олон янз байдал, зүйлийн бүрдэл, тархац байршилт, нөөцийг судлан тогтоох, мөн өмнөх онуудад хийгдсэн судалгаануудын үр дүнтэй харьцуулан уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт өгч улмаар цаашид анхааран ажиллах зөвлөмж боловсруулж өгөх зорилт тавин ажилласан.

Захиалагч: САУСГОБИ СЭНДС ХХК
Төслийн санхүүжүүлэгч: САУСГОБИ СЭНДС ХХК
Төслийн онцлог: Нүүрсний ордыг ил аргаар ашиглах уул уурхайн төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр
Хэрэгжүүлэх хугацаа: 2012 оны 10-р сарын 3-с
2012 оны 11-р сарын 20
Хуваалцах