МОНГОЛЫН ЗҮҮН-ӨМНӨД ХЭСЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ СЭНЖ САНТ ТӨСЛИЙН ТАЛБАЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА

Дорноговь аймаг Өргөн сум

Монполимет Группын охин компани болох Сэнж Сант ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэн хоногт 3000 тн чулуунцар буюу 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн хуурай аргын цементийн үйлдвэр байгуулахаар “Монцемент” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэнж Сант ХХК нь Монцемент төсөлдөө Европын сэргээн босголтын банкнаас зээл авахад тавигдсан шаардлагын дагуу бид Их Британийн Вант Улсын WSP-тай хамтран уг төслийн талбайн биологийн олон янз байдлын судалгааг МУ-д хүчин төгөлдөр мөрдөж байгаа Байгаль орчныг хамгаалах болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, аргачилсан зааврууд болон IFC 6 стандартын дагуу хийж, зээл авахад судалгааны тайланг амжилттай хамгаалсан.

Захиалагч: МОНПОЛИМЕТ ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ЕВРОПИЙН СЭРГЭЭН БОСОЛТ ХӨГЖЛЙИН БАНК,
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн онцлог: Биологийн олон янз байдлын урьдчилсан судалгаа хийх төсөл
Төслийн үр дүн: Биологийн олон янз байдлын урьдчилсан судалгаа
Хэрэгжүүлэх хугацаа: 2012 оны 7-р сарын 20-с
2012 оны 8-р сарын 3
Хуваалцах