Өмнөговь аймаг Цогтцэций сум
Тавантолгойн нүүрсний уурхайн цогцолбор ба Оюутолгойн зэс, алтны уурхайн цогцолборуудын эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсгүүрээс хангах болон тус бүс нутгийн эрчим хүчний системийн горимыг тогтворжуулж, найдвартай ажиллагааг сайжруулах зэрэг нь энэхүү төслийн гол зорилго юм.
Төслийн хүрээнд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэсэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын байгууламж, Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станцыг Оюутолгой уурхайн цогцолбортой холбосон 150 км орчим урттай, 1 тулгуур, 2 хэлхээст цахилгаан дамжуулах шугам болон холбогдох дэд бүтцийн байгууламжуудыг барихаар төлөвлөсөн байна.
Манай компани нь энэхүү төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн, БОНХЯ-аар баталгаажуулан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн.
Захиалагч: | ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН НЭГЖ |
Төслийн санхүүжүүлэгч: | МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК |
Төслийн онцлог: | Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, Тавантолгой–Оюутолгой 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах Агаарын Шугамын барилга, ашиглалтын төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2013 оны 7-р сарын 9-с 2013 оны 9-р сарын 16 |