Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумууд
МОНГОЛ ЛЗ ЗАМ ГҮҮР ХХК нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай нийт 5572 км автозам барих төсөл” -ийн хүрээнд Монгол улсын Засгийн газартай Барих–Шилжүүлэх (BT) концессын гэрээг байгуулсны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын баруун талын 4 замын уулзвараас Нөмрөг- Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозам барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшнийг тодорхойлж цаашид төслийн байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг тусган боловсруулсан ба Археологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Цаашид үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, үйл ажиллагааны явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайлан боловсруулсан.
Захиалагч: | МОНГОЛ ЛЗ ЗАМ ГҮҮР ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР |
Төслийн онцлог: | Хатуу хучилттай автозам барих Төрийн өмчийн хорооны авто замын барилгын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, шилжүүлэх концессын төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ Археологийн хайгуул судалгаа |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 02 сар-11 сар |