Сэлэнгэ аймгийн Баянгол сум
Бага мухар алтны үндсэн орд нь засаг захиргааны хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт оршино. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 210 км-т, Зүүнхараагаас 56 км-т, Баянгол сумын төвөөс 34 км зайд байрлана.
Манай компани нь энэхүү төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Төслийн төлөвлөлтийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөхийн тулд төслийн эхний шатанд төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон гүний ус, хөрсөн бүрхэвч, ургамалан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн байдлыг тодорхойлж байгаль орчны төлөв байдлийн үнэлгээ хийж,
- Төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхэд шаардлагатай материалыг бүрдүүлж БОХНАЖЯ-аар БОНЕҮ-ний дүгнэлт гаргуулан,
- Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, төслийг хэрэгжүүлэх явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-г боловсруулан БОНХАЖЯ-аар батлуулан Захиалагчид хүлээлгэн өглөө.
Захиалагч: | ПЕНИНСУЛА МАЙНИНГ ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | ПЕНИНСУЛА МАЙНИНГ ХХК |
Төслийн онцлог: | Алтны үндсэн ордыг ил болон далд аргаар олборлох уул уурхайн төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээний дүгнэлт Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2014 оны 11-р сарын 23-с 2015 оны 5-р сарын 19 |