ХАТАВЧИЙН ӨНДӨР УУЛ АЛТНЫ ҮНДСЭН ОРД АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ (БОНҮ)

Хатавчийн өндөр уул алтны үндсэн орд нь нийслэл Улаанбаатар хотоос 713 км-т, Баянхонгор аймгийн төвөөс 83км зайд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт оршино. Манай компани нь төслийн дараах байгаль орчны нөлөөллийн үнэлгээнүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Төслийн төлөвлөлтийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөхийн тулд төслийн эхний шатанд төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон гүний ус, хөрсөн бүрхэвч, ургамалан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн байдлыг тодорхойлж байгаль орчны төлөв байдлийн үнэлгээг хийж
  • Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, төслийг хэрэгжүүлэх явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-ний тайланг боловсруулан БОНХАЖЯ-аар батлуулан Захиалагчид хүлээлгэн өглөө

 

Захиалагч: ЭРДЭНЭ МИНАС ХХК
Төслийн санхүүжүүлэгч: ЭРДЭНЭ МИНАС ХХК
Төслийн онцлог: Алтны үндсэн ордыг ил уурхайн аргаар олборлох төсөл
Төслийн үр дүн: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2014 оны 8-р сарын 28-с
2015 оны 5-р сарын 19
Хуваалцах