Монгол Улс, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороо,
Богдхан уулын Дархан цаазат газрын Ташгайн ам
Стартур Бюро ХХК нь хотжилт, агаарын бохирдол, дуу чимээний нөлөөнд амьдарч буй иргэдэд үзэсгэлэнт байгаль, дуу чимээгүй нам гүм орчин, цэвэр агаарт амарч аялал хийх зэргээр эрүүл идэвхитэй аж төрөх хэв маягийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс “Ташгай” –н аманд 4.1 га газарт “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, төслийн БОНҮ-г хийгэхээр манай компанитай 2015 оны 3-р сард гэрээ байгуулсан.
Бид энэхүү гэрээт ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Төслийн төлөвлөлтийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөхийн тулд төслийн эхний шатанд төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон гүний ус, хөрсөн бүрхэвч, ургамалан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн байдлыг тодорхойлж байгаль орчны төлөв байдлийн үнэлгээ хийж,
- Төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхэд шаардлагатай материалыг бүрдүүлж БОХНАЖЯ-аар БОНЕҮ-ний дүгнэлт гаргуулан,
Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлж, улмаар төслийн БОННҮ-ний хүрээнд тэдгээрийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, төслийг хэрэгжүүлэх явцад мөрдөж ажиллавал зохих байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, төслийн үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэл зэргийг тодорхойлон, БОННҮ-г боловсруулсан.
Захиалагч: | СТАРТУР БЮРО ХХК |
Төслийн санхүүжүүлэгч: | СТАРТУР БЮРО ХХК |
Төслийн онцлог: | Аялал жуулчлалын эко-цогцолбор байгуулах төсөл |
Төслийн үр дүн: | Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2015 оны 3-р сарын 11-с 2015 оны 5-р сарын 11-с |