ҮР ДҮНД СУУРИЛСАН ЗЭЭЛ, ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД 72 СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ КОНЦЕССИЙН ХӨТӨЛБӨРИЙН 2015 ОНД БАРИГДАХ ЭХНИЙ 30 БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ

Улаанбаатар хотын Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгино-хайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд

Засгийн газар 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборын концессын гэрээг 2015 оны 2-р сарын 18-ны өдөр байгуулсан ба 72 цогцолборын 30-ын барилга угсралтыг 2015 онд, үлдсэн 42 сургуулийн барилга угсралтыг 2016 онд эхэлнэ.

Тус ҮДСЗ-ийн хөтөлбөр нь улсын боловсролын систем хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Төлөвлөж буй улсын сургуулиуд төлбөргүй бөгөөд, ихэвчлэн бага, дунд орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулагдана. Нэмэлт цэцэрлэг, сургуулиудыг УБ хотын бага орлоготой өрх бүхий газруудад барина. ҮДСЗ-ийн хөтөлбөрөөр баригдах 72 цогцолборын 76% нь хотын ядуу өрхийн дийлэнх хэсэг оршин суудаг гэр хорооллуудад баригдана. 2015 онд баригдах 30 цэцэрлэг сургуулийн цогцолбор баригдахаар төлөвлөж газруудын байршлыг дээрх зурагт харуулав.

АХБ-тай хийсэн байгаль орчны зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд 2015 онд баригдах 30 цогцолборын барилга угсралтын талбайн байгаль орчны төлөв байдлын анхан шатны судалгааг төслийн талбай бүрээр хийж гүйцэтгэн тайлан боловсруулан хүлээлгэн өглөө.

Захиалагч: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн санхүүжүүлэгч: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
Төслийн онцлог: Монгол улсын Засгийн газрын 2012–2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд,
Азийн Хөгжлийн Банкны Үр дүнд суурилсан зээл, техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан,
Сургууль цэцэрлэгийн цогцолбор барих концессийн хөтөлбөр
Төслийн үр дүн: 30 сургууль, цэцэрлэгийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын урьдчилсан үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2015 оны 4-р сарын 20-с
2015 оны 5-р сарын 10
Хуваалцах